Танн брэндийн танилцуулга


Танн-Ориза компани нь 100% натурал орц найрлага, орчин үеийн өвөрмөц дизайн  бүхий арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2002 онд анх байгуулагдан эдүгээ 10 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна. Танн Брэнд амьд байгалийн амьдрах урлагийнхаа 10 жилийн  аялалыг  дэлхийн өнцөг булан бүрийн  23 оронд 85 салбар дэлгүүр 24 Танн Санькчюри Спа - гаа нээн хөгжүүлсэн амжилттай ажилласаж ирсэн билээ. Үүнд: Тайланд, Австрали, Канад, Хятад, Финлянд, Франц, Хонгконг, Япон, Мексик, Монгол, Орос, Сингапур, Швед, Тайвань, Въетнам зэрэг орнууд багтана.  
 
Танн Брэнд нь орчин үеийн арьс судлалын  шинжлэх ухаанд тулгуурласан   олон төрлийн  ургамлын ханднаас бүрдсэн орц найрлагтай, төрөл бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна Алжаал тайлах  Бие махбодь, оюун санаа, сүнсэн биеийг цогцоор нь /Холистик/ эмчлэх   Байгалийн илэх эмчилгээний урлаг  “Thann Sanctuary Spa” - гаараа дамжуулан дэлхийн  өнцөг булан бүрийн үйлчлүүлэгчдэд  орчин үеийн их хотын шуугиант амьдралын хэв маягт зориулан амьдралын эрүүл зөв хэв маягийг санал болгохыг зорьдог. 
 
Танн Брэнд өвөрмөц дизайн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дараахь шагналуудыг хүртээд байна. 
  • Тайландын Ерөнхий Сайдын нэрэмжит 2005 оны Шилдэг Экспортын бүтээгдэхүүн 
  • 2005 онд Японы G-Mark шагнал 
  • 2006 онд Хонконгын Дизайны төвөөс Азийн Гранд Дизайн 
  • Азийн Спа сэтгүүлээс 2010 оны Шилдэг Спа болон Шилдэг Спа бүтээгдэхүүнд нэр дэвшигч
  • Азийн Спа сэтгүүлийн 2011 оны Шилдэг Спа,  шилдэг Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, ШИлдэг натурал бүтээгдэхүүн, Шилдэг Спа бүтээгдэхүүн зэрэгт нэр дэвшигч. 
  • 2012 оны Тайландын “Trust Mark” шагналыг тус тус хүртээд байна.

     

Танн брэнд монголд

Naran group naran beauty world ххк нь байгалийн гаралтай арьс  арчилгааны бүтээгдэхүүнээрээ  алдартай дэлхийн олон оронд танигдсан танн  брэндийг 2010 онд монголд албан  ёсоор оруулж ирж ирсэн билээ.

Танн брэндийн 21 дэх салбарыг Монголд 2010/07/19 -нд  Наран Плаза төвийн  3 давхарт нээснээс  хойш 2 жилийн хугацаанд танн Брэнд Монголд олон үйлчлүүлэгчийн таашаалыг хүртсээр дахин ТаннБрэндийн 2 дахь салбараа Наран Молл Төвийн 3 давхарт нээсэн. Мөн Холистик эмчилгээ бүхий Thann Sanctuary Spa-г Наран Плаза төвийн 3 давхарт нээгээд  зогсохгүй Танн Дэлгүүр болон Танн Спа- 2 дахь салбаруудынхаа нээлтийг Наран Молл Төвийн 3 давхарт хийсэн юм. 


 
Танн Санькчюри Бүтээгдэхүүн
 
Танны бүх  бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрийн дээд зэргийн чанартай байгалийн орц найрлагыг агуулдаг. Үйлчилгээнд хэрэглэж улаан буудайн хивэгийн тос нь байгалийн өндөр үр дүнтэй анти-оксидант шинж чанартай бодисуудаар баялаг, чөлөөт радикалаас хамгаалах  үйлчилгээтэй Е амин дэм бусад  ургамлын тосон тунгаамалуудтай холимогийн  эмчилгээний ач тус нь энгийн тунгаамал тосны эмчилгээний ач тусыг өндөржүүлдэг  үйлчилгээтэй болдог байна. Хиймэл өнгө, будаг, үнэр, хортой хадгалагч бодис, спирт, болон амьтны бүтээгдэхүүн ороогүй- Цэвэр байгалийн бүтээгдэхүүн.