Спа меню
Танн Санькчюри Спа -Байгалийн эмчилгээний иллэгийн урлаг
 
Танн Санькчюри Спа танд нам гүм, амгалан тайван орчинд олон төрлийн байгалийн бүтээгдэхүүнээр эмчилгээний иллэг хийх урлагийг санал болгож байна. 
 
Таныг орж ирмэгц  өвөрмөц давтагдашгүй байгалийн өнгө, бүдэг гэрэл, чамин тансаг тавилга, ариун гэгээн орчин, найрсаг хамт олон угтана. 
 
Таннын чавдарлаг терапистуудын гараар, үнэрээр эмчлэх, өвчинг анагаах ургамлын тунгаамал тосоор ядаргаа тайлах, тайвшруулах массаж хийлгэж, таны оюун ухаан, бие махбодь, сэтгэл зүрх тайвширч, улам залуу эрч хүч эерэг энергээр тэтгэгдэх болно. Тайландын Таннын Спа академид суралцаж, дадлага хийсэн, Тай үйлчилгээний урлагт суралцсан өндөр мэргэжлийн терапистууд таныг инээмсэглэлээр угтаж үйлчилнэ.
 
Та Танн Спа-д зүгээр л нүдээ аниад л хэвт бидний бүүвэйнд амар, алжаалаа тайл, гайхамшгийг мэдэр.


Тайландын уламжлалт Тай массаж 60 мин.

Тайландын уламжлалт Тай массаж нь иогийн хөдөлгөөнүүдтэй төстэй хөдөлгөөнөөр хүний бие махбодийн уян хатан чанар, цусны эргэлтийг сайжруулж дэмжих ач холбогдолтой. Энэ нь хөшүүн биетэй хүмүүст илүү тохиромжтой бөгөөд зарим уламжлалт Тай массажнаас зөөлөн хийгддэгээрэй онцлогтой.

Терапист массаж хийхийн өмнө Тайландын үндэсний анагаах ухааны эцэг гэгддэг Чевакакорарабат гэх ариун гэгээнтэнд залбирал үйлдэж, өөрийн хийж буй эмчилгээний массажийг үйлчлүүлэгчид нөлөөлөх хүч хайрла хэмээн уншлага уншдаг. Энэхүү уншлагын хүчээр терапистэд эерэг энерги төвлөрч, үйлчлүүлэгчид өндөр үр дүнтэй үйлчилгээ болж чаддаг. 
 
Тайландын Буддын эмчилгээний философоос үүдэлтэй энэхүү эрүүлжүүлэх гайхамшигт массажыг монголын үйлчлүүлэгчдэд танилцуулж байгаа нь энергийн зуунд цаг үеэ олсон төгс сонголт  болж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
Нано Шисо эмчилгээний массаж  130 мин. 
 
Нано Шисо эмчилгээний массаж нь Арома, Абьяанга 60 минутын бүтэн биеийн массажны аль нэгийг сонгож , Нано Шисо хөгшрөлтийн эсрэг 70 минутын нүүрний массажтай хамтатган хийх цогц  үйлчилгээ юм.  
 
Иллэгийн тосны найрлаганд нь орсон нано шисо ургамлын ханд нь  арьсны гүнд онцгой нэвчих чадвартай бөгөөд арьсыг хөгширхөд хүргэдэг хамгийн гол шалтгаан болох чийгшлээ алдаж хуурайшхаас сэргийлж, (emollient)  бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн будааны хивэгний тос нь бие махбодийг эмчилэн, тэжээл өгч, арьсыг чийгээр бүрэн хангаж хөгшрөлтөөс хамгаална.
 
Абьяанга буюу Аюурвэдик биеийн массаж    75мин.
 
Абьяанга массаж нь биеийн энергийн сувгуудын дагуу биологийн идэвхт цэгүүд дээр дарж иллэг хийснээр биеийг эрүүлжүүлэн залуужуулж, хорыг гадагшлуулж улмаар  жин хасах үйлчилгээ үзүүлнэ.
 
Энэхүү массаж нь 5000 гаруй жилийн өмнө Энэтхэгийн эмчилгээний массажнаас үүсэлтэй бөгөөд Аюурвердик массажны үрэх, базах, нухах хөдөлгөөнүүд орсон хөнгөн, дундаж, чанга даралттайгаар биеийн гол энергийн сувгууд (марма) дээр даралт хийж хүний биеийн байгалийн унаган эрүүл чийрэг залуу байдлыг хадгална.  
 
Массажыг Таннын эмчилгээний бүлээн тосоор хийнэ. Массаж хийсний дараа 15мин ууранд сууж биеийн АМА хорыг гадагшлуулж, АГНИ хоол боловсруулах эрхтний сувгийн үйл ажиллагааг сайжруулж бие сэтгэлийг тайвшруулан ядаргаа тайлна. Өндөр температурыг массажтай хослуулснаар арьсыг зөөлрүүлж, хөлсний булчирхайг идэвхжүүлэн, цусны эргэлт, бодисын солилцоог эрчимжүүлж, хорыг гадагшлуулж, тураах, бие махбодийг эмчлэх үйлчилгээтэй. Мөн стресс болон уур уцаарыг зайлуулж тайвшруулах үйлчилгээтэй.
 
Таннын Гуужуулагчтай хөлийн массаж 60 мин.
 
Хятадын уламжлалт анагаах ухаанаас үүсэлтэй Таннын хөлийн массаж нь биеийн цусны эргэлтийг сайжруулж, бие сэтгэлийг тайвшруулан, эд эрхтнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн хөлийн хуурайшсан арьсыг гуужуулж чийгшүүлэн зөөлрүүлнэ.Хөлийн хуурайшсан арьсыг Будааны хивэг болон эрдэнэ шишийн  скрабаар гуужуулж зөөлрүүлэн, чийгшүүлсний дараа массаж хийнэ. Хөлийн уланд байрлах хүний биеийн гол эд эрхтэнүүд, болон энергийн сувгууд, цэгийг дарах замаар цусны эргэлтийг сайжруулж, бие сэтгэлийг эмчилнэ. Хөлний массажны дараа нуруу, мөр, толгойд богино хэмжээний иллэг хийж булчинг суллаж амраана.
 
Таннын Арома массаж 60 мин.
Танны Арома  Массаж /Бие болон нүүрний массаж / 90 мин. 
 
Арома массаж нь хүний биеийн унаган эрүүл чийрэг байдлыг хадгалах эмчилгээний иллэг юм. Их биеийн болон ходоодны үйл ажиллагааг сайжруулах хэвлийн массажийг, хөгшрөлтийн эсрэг арьс чангаруулах нүүрний массажтай  хамтатган хийх цогц үйлчилгээ юм.  Арома массаж нь хүний биеийн тунгалагийн судасны дагуу зөөлөн даралттай хийгддэг. Мөн цусны эргэлтийг сайжруулах, дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг үйлчилгээ юм. Хэт стресс ядаргаанд орсон үед илүү тохиромжтой. 
 
Таннын байгалийн гаралтай тунгаамал тос, будааны хивэгтай тоснуудаас сонгуулан биеийн тунгалагийн судсыг дагуулж зөөлөн болон дундаж даралттайгаар иллэг хийнэ. Энэхүү массаж нь цус, тунгалагын эргэлтийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулж, бие махбодийг амрааж  стрессийг бүрэн тайлна. 
 
Түүнээс гадна эмчилгээний тосны үнэрээр нь амьсгалж улмаар бие организм дахь бүх дааврийн үйл ажиллагаа тэнцвэрждэг давуу талтай. 
 
Үйлчилгээний дараа биед түрхсэн тосоо 2-оос доошгүй цаг шингээснээр эмчилгээ илүү үр дүнтэй болно. 
Та доорх тосноос сонголт хийх боломжтой:
  • Сэргээх, эрч хүч өгөх тос: “Далайн хөөс”
    Цусны эргэлтийг сайжруулж, булчингийн зангиралтай холбоотой элдэв  өвчнийг арьсны гүнд хүртэл нэвчүүлэх замаар бүрэн алжаалыг тайлна. Найрлаганд нь Гаа, Ганга, Сарнайн ханд, Эвкалиптын тос орсон. Булчин үе мөчний өвчин намдаах барын тос, гаатай наалтаар үүнийг төсөөлж болох юм.  Энэхүү тосны гайхамшгийг мэдэрч өвдөж зангирсан ядарсан булчингаа тайвшруулаарай. 
  • Уянгалаг мэдрэмж төрүүлэх тос: “Үнэрт мод”
    Жүрж, бэрсүүт жүрж, задь найрлаганд нь багтсан тансаг үнэртэй тунгаамал тос нь уянгалаг таатай мэдрэмж төрүүлж, ядаргаа тайлах үйлчилгээтэй  
  • Чамин тансаг мэдрэмж төрүүлэх тос: “Дорнын тунгаамал”
    Сэтгэл санаа, оюун ухаан,  бие махбодид тансаг чамин мэдрэмжийг төрүүлнэ. Лемоны навч болон кафирын тос нь арьсыг цэвэрлэж толигор зөөлөн болгоно.
  • Бие махбодь, оюун санаа, сэтгэл зүрхийг тайвшруулах тос: “Газар дундын цэцэгс”
    Найрлаганд нь орсон сизами тос, үдшийн сарнай, лаванда, сарнайн ханд нь сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодийг тайвшруулж алжаал ядаргааг бүрэн тайлна. 
  • *Залуужуулах, тайвшруулах органик тос: “Газар дундыг цэцэгс”
    Залуужуулах үйлчилгээтэй будааны хивэгний сизами тос, ленеолийн ханасан өөхний хүчил орсон органик массажны тосыг сонгож хэрэглэвэл үйлчилгээний үнэ дээр 18000 төгрөг нэмэгдэнэ. 
     


Таннын цэгэн даралттай массаж  90 мин.

Гарын алгаар чанга даралттай хийх энэхүү массаж нь  Шиацу, Абьяанга, Тай массаж болон Арома массажны хөдөлгүүнүүдийг хамтатган хийдэг Таннын хамгийн онцлог иллэг юм. Энэ массаж нь нуруу болон мөрний өвчнийг намдааж, арьс булчин дахь биологийн идэвхит цэгүүдээр  гүн даралттай хийдэг.
Мөн Тай массажны сунгалтын хөдөлгөөнүүд багтсанаараа бусад массажнаас онцлогтой, Байнгын хөдөлгөөнтэй, биеийн хүчний ажил эрхэлдэг буюу тамирчидад илүү тохиромжтой. Хэт стресс ядаргаанд орсон хүмүүст ч тустай. Мөн хөшсөн ууц нуруу болон хүзүүний өвчнийг анагаана. Арьс булчингийн биологийн идэвхит цэгүүдэд Таннын өвчин намдаах, амраах тунгаамал тоснуудаас сонгуулан массаж хийнэ.Чанга даралттай массажинд дуртай хүмүүс энэ үйлчилгээг сонгох нь зохимжтой. 
 
Нүүрний арьс цэвэрлэх үйлчилгээ 60 мин.
 
Арьсны гүн бохирдлыг арилгаж  бүрэн цэвэрлэнэ. Тунгалагийн судасны дагуу зөөлөн иллэг хийх энэхүү массаж нь нүүрнээс хортой бодисыг гадагшлуулж, арьсны өнгийг сэргээж эрүүл, гялалзсан өнгөлөг болгоно. Гуужуулагч нь үхсэн эд эсийг зайлуулж, хоргүйжүүлнэ. Чийгшүүлэгч тоник нь арьсыг гүн чийгшүүлж толигор зөөлөн болгоно.Энэхүү үйлчилгээ нь 100 хувь байгалийн цэвэр ургамлын хандаар хийгддэг. Мөн гар, хөл, мөрний массаж энэ үйлчилгээнд багтдаг. 
 
Нүүрэнд тэжээл өгөх үйлчилгээ 60мин.
 
Арьсны бохирдлыг бүрэн цэвэрлэж, тунгалагийн судсаар хийх массаж нь нүүрний нөсөөжилтийг арилгаж арьсыг цайруулна.  Дараа нь арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй “Шисо” маскандаа тэжээлээр баялаг ургамлын хандыг шингээж арьсны онцлогоос хамааран сонгуулж тавина. Энэхүү ханд нь арьсны чийгшлийг удаан хадгалах, нөсөөжилтийг бууруулах, цайруулах, арьсыг шинээр нөхөн төлжүүлэх тэжээл өгөх үйлчилгээтэй. Та арьсны төрлөөсөө хамаарч доорх 3 төрлийн 100 хувь ургамлын тос, ханднаас сонголт хийнэ үү.
  • Тослог арьс-Мөөгний ханд
  • Хуурай арьс-Инка омега тос
  • Хэвийн арьс-Моринга үрийн ханд
Хөгшрөлтийн эсрэг нүүрний үйлчилгээ  60 мин.
 
Найрлаганд нь орсон “Шисо” ургамлын ханд нь  арьсны гүнд нэвчиж арьсыг хөгширөхөд хүргэдэг хамгийн гол шалтгаан болох чийгшлээ алдаж хуурайшихаас хамгаалж (emollient), хөгшрөлтийг удаашруулах, үрчлээг багасгаж, залуужуулах болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Нүүрний массажны дараа гар болон хөлийн уланд бага зэргийн амраах иллэг хийнэ.
 
Үйлчилгээнд хэрэглэх Шисогийн бүтээгдэхүүнийг Франц улсад Таннын тусгай жороор үйлдвэрлэсэн, эмчилгээний өндөр үзүүлэлттэй. 
 
Нүүрний массаж
  • Нүүрний маск тавьсаны дараа гар болон хөлөнд “Шисо” тосоор массаж хийнэ.
  • Тунгалагийн судсыг дагуулан 30 минут нүүрний хорыг гадагшлуулах массаж хийнэ.
  • Массажны дараа “Будааны хивэг” тосоор чийгшүүлнэ.
  • SPF 30 нарнаас хамгаалах тосыг нартай үед түрхэнэ.
Биеийн арьсыг гуужуулах массаж 60 мин.
 
Тосон суурьтай, давсан гуужуулагч 
 
Үйлчилгээнд 15 минут ууранд орж арьсыг чийгшүүлж зөөлрүүлсэний дараа 4 төрлийн давстай тосон скрабаас сонгуулан гуужуулах массажыг 45 минут хийнэ. Гуужуулах үйлчилгээ нь арьсыг шинэ эд эс хүртэл гуужуулж,  торгомсог  зөөлөн болгоно. Гуужуулсны дараа тосон шүршигч түрхэснээр арьс чийгээ удаан хадгална. Энэ үйлчилгээний дараа бусад биеийн массажинд ороход тохиромжой илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл арьсаа гуужуулсны дараа массаж хийлгэх бэлтгэл юм. 
 
Уурын аппараттай хамтатгасан витаминтай үсний массаж  60мин. 
 
Танн Спа Уурын Ваннанд 3 төрлийн Танн Брэндийн Тосон суурьтай Далайн давсан давхар үнэрээр эмчлэх үйлчилгээтэй скрабнаас сонгон хийнэ. Биеэс хорт бодисыг зайлуулах, арьсыг цэвэрлэн, хаван буулгах, зөөлрүүлэх, булчингуудыг амраах, илүүдэл жинг багасгах үйлчилгээтэй уурын ваннд орох үед танд Лонда фирмын үсний тэжээлийн тосыг тосыг витамин B12той хамт үсэнд тань массаж хийнэ. Дараа нь таны биеийг үрж угаан арьсыг тань цэвэрлэн гуужуулж скрабдсаны дараа биеийн зөөлөн тос түрхэн таны алжаалыг бүрэн тайлна. 
 
Нурууны ядаргаа тайлах массаж  30 мин.
 
Хөдөлгөөн багатай суугаа ажилтай хүмүүст нэн тохиромжтой энэхүү хэсэгчилсэн массаж нь нурууны дарагдсан мэдрэлийн сувгуудыг нээж, нурууны суулт ба хазайлтыг засаж шохойжилт үүсхээс сэргийлнэ. Дал мөр шилэн хүзүүнд хуримтлагдсан хуян шар усыг тарааж өгснөөр тархины цусан хангамжыг сайжруулна. Нурууны ядаргаа тайлах массажыг тогтмол хийлгэснээр толгой ба нурууны мэдрэлийн гаралтай өвчнөөс сэргийлж чадна. 
 
Толгой массаж  15мин.
 
Толгой массаж нь богино хугацаанд мэдрэлийн зангирсан судлуудыг суллаж хаванг бууруулна. Толгойн өвчнийг намдааж тархийг амрааж тайвшруулна. 
 
Арьс чангаруулах бүтэн биеийн массаж 75 мин.
 
/1 курс буюу 12 удаа орохоор төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30%   хямдралтай/
 
Биед хуримтлагдсан өөхийг механик аргаар задалж, илүүдэл бодисыг биеээс гадагшлуулна. Целлюлитийг арилгаж, биеийн суларсан арьсыг чангалж, зөөлөн торгомсог болгоно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Массажинд курсээр орсоноор целлилют арилж, биеийн галбир засагдана. Массажинд курсээр явах үедээ давхар зөв хооллолтын дэглэм барьж, ус тогтмол уух нь илүү үр дүнтэй байх болно.
 
Гуя ба хэвлийн целлюлиттыг арилгах хэсэгчилсэн массаж 30 мин.
 
/1 курс буюу 12 удаа орохоор төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30% хямдралтай/
 
Энэхүү массаж нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлж бүдүүн нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Гуя ба хэвлийд хуримтлагдсан өөхийг задалж целлюлитийг арилгана. Массажинд тогтмол орсноор бэлхүүс нарийсч, гуяны кальфи засагдана. Массажинд курсээр явах үедээ давхар зөв хооллолтын дэглэм барьж, ус тогтмол уух нь илүү үр дүнтэй байх болно. 
 
Үнэт чулуун эмчилгээний массаж 90мин.
 
Таннын үнэт чулуун эмчилгээний массаж нь хүний биеийн гол энергийн цэгүүд болох 7 хүрд буюу Чакра дээр 7 төрлийн байгалийн эмчилгээний болор чулууг байрлуулснаар эхлэнэ. Ингэснээр хүний биеийн гол энергийн хүрд /цэг/ Чакра нь дотоод шүүрлийн булчирхаатай холбогдож түүний үйл ажиллагааг идэвхжүүлэх тэнцвэржүүлснээр дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлж дэмжих ач холбогдолтой. Байгалийн чулууны халуун жингээр дунд чанга даралттайгаар массаж хийснээр булчинг дээд зэргээр суллан амрааж өвчин намдааж бүх л биенээс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. 8 ширхэг хар гартаам нь хүний биеэс сөрөг энергийг татан авах зуур 8 цагаан гартаам нь сэтгэл санаа оюун ухааныг амраан тайвшруулна. Энэхүү гайхалтай амрааж тайвшруулах үйлчилгээ нь хүний бие махбодь , оюун санаа, сүнсэн биеийг бүхэлд нь хослуулан эмчлэх болно. 
 
Жирэмсэн эхчүүдэд зориулсан зөөлөн иллэг 60мин
 
Танн Санькчюрийн Жирэмсэн эхчүүдэд зориулсан зөөлөн иллэг нь Жирэмсэн эхийн биед өвөрмөцөөр тохируулан толгойноос хөлийн хуруу хүртэл тааламжтайгаар, аюулгүй байдлын ханган зөөлөн илэх, базах хөдөлгөөнөөр хийгддэг энэхүү иллэг нь хөл нуруу, гарын бүх булчингуудыг суллаж өвдөлтийг намдааж арьсыг зөөллөн цусны эргэлтийг сайжруулж биеийн зовиурыг бүрэн амраах ач холбогдолтой.
 
Жич : 5-7 сартай жирэмсэн эхчүүдэд тохирно.
 
 
Багц үйлчилгээ
 
  • Дорнын багц 120 Мин
    /хөл массаж+биеийн массаж (сонголтоор)/
  • Тэнцвэржүүлэх багц             120 Мин
    /бие массаж (сонголтоор)+ нүүр цэвэрлэгээтэй массаж/
  • Биеийн диваажин багц 150 Мин
    /биеийн массаж(сонголтоор)+ биеийн арьсыг гуужуулах массаж/
  • Танн Санкчери массажны багц 180 Мин
    /биеийн арьсыг гуужуулах массаж + биеийн массаж (сонголтоор)+ нүүр цэвэрлэх массаж/
  • Хөлийг тайвшруулах багц   120 Мин
    /хөл массаж + педикюр/
  • Хөл ба гарын багц үйлчилгээ         160 Мин
    /маникюр+ гарын массаж +хөлийн массаж +педикюр/


Маникюр &Педикюрийн үйлчилгээний цэс

Гоё хумсаар  өөрийгөө илэрхийлье

Thann Sanctuary Спагийн Маникюр, Педикюрын үйлчилгээний давуу тал нь цэвэр байгалийн гаралтай Танн Брэндийн бүтээгдэхүүн Тосон суурьтай Үнэрээр эмчлэгч Далайн давсан гуужуулагч, Будааны хивэг, “Шисо” зэрэг 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэгт оршино. Мөн дээд зэргийн чанартай үйлчилгээг мэргэжлийн салоны OPI шинэ коллекци болон, OPI GEL color, Лак, бэхжүүлэгч, хэрэглэн  Svarowski шигтгээгээр чимэглэж өгнө.
 
Үс сайхан бол зүс сайхан, Хумс сайхан гуа сайхан. Баяр баясгаланг хүсье.
  • Френч маникюр /гарын  массаж/ 40 Мин        
  • Маникюр /гарын  массаж / 40 Мин
  • Аксессуарес /зураг зурах / 30 Мин
  • Будаг солих 15 Мин
  • Аксессуарес /шигтгээ наах, 1 хумс/   5-30 Мин
  • Педикюр/бүтэн/ 40 Мин
  • Педикюр/хагас/ 40мин
  • Педикюр/будаггүй/ 40мин
  • Будаг солих  20мин